MYOSH Хөдөлмөр Аюулгүй Байдлын менежментийн систем

MYOSH систем болон үйлчилгээ | Альфа Кварц ХХК

Альфа Кварц ХХК нь Myosh системийг ашиглан өөрийн компанийн ажилчдын аюулгүй ажиллагаа болон сургалтын мэдээллийг удирддаг. Энэхүү системийг хэрэглэх болон засварлахад хялбархнаас гадна утасны аппликэйшныг ашиглан ажлын гүйцэтгэлийг шууд хянах мөн аюулгүй байдлыг ханган ажиллах дүрэм журам, ажлын явц болон хувь хүний ерөнхий мэдээллийг хянах боломжтой юм.

Уг системийг хэрэглэснээр цаг хугацааг хэмнэхээс гадна шинэчлэгдсэн мэдээлэл, хувь хүний санал хүсэлт зэрэг мэдээлэл нь таны цахим шуудан руу ирэх бөгөөд та үндсэн ажлаа ч давхар амжуулах боломжтой.

Бид энэхүү системээ өөр олон аппликэйшнтай хослуулан ашиглаж өөрсдийн захиалагчдын аюулгүй байдлын системийг хөгжүүлэх болон ажилчдаа удирдан зохион байгуулахад шаардагдах удирдлагын арга барил болон ажилтнуудаа урагшлуулж, ахиц дэвшил гаргахад шаардлагатай сургалтуудыг зохион байгуулахад нь тусалдаг.

Манай уг системийн үйлчилгээ нь танд зардлаа хэмнэж, нэмэлт ажилтан авалгүйгээр зохицуулалт хийх хялбар замыг санал болгож байна. Мөн бид таны ажлын байран дээрх болон төслийн хэмжээн дэх гэрээний нөхцөл бүрд тохирсон бүх төрлийн аюулгүй байдлын сургалт, төлөвлөлт зэргийг хамруулсан бодит үнийг санал болгож байна.

Систем, Үйлчилгээ болон Дэмжлэг

Дэлхийн хэмжээний олон байгууллагууд 15 жилийн турш myosh системийг ашиглан аюулгүй ажиллагааг удирдан сайжруулсаар ирсэн. Myosh нь 100 гаруй үндсэн модультай өндөр бүтэц зохион байгуулалттай онлайн мэдээллийн санд суурилагдсан систем юм. Модуль тус бүр нь хоорондоо амархан нэгтгэгдэж, гадны программ хангамжтай тохирон ажилладаг. Myosh-н тусламжийн баг нь үйлчилгээг найдвартай байлгахын тулд илүү их анхаарч, хэрэглэгчдийн санал хүсэлт болон аюулгүй ажиллагааны удирдлагууд дээр тулгуурлан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байнга шинэчлэн сайжруулж байдаг.

Myosh-ын онцлог нь засгийн газар, батлан хамгаалах, нисэх хүчин, үйлдвэрлэл, барилга, жижиглэн худалдаа, логистик болон уул уурхайн зэрэг олон салбарын үйлчилгээний шаардлагад нийцсэн интерактив самбар, гар утасны аппликэшнтэй. Хэрэглэгчийн модулиудад Эрсдэл, Аюул эрсдэлийг таних, Ослын судалгаа шинжилгээ, Үзлэг, Гэрээлэгч компаниуд, Бэртэл болон Сургалтын удирдлага, Цахим сургалт, Тоног төхөөрөмжийн бүртгэл, QR код зэрэг олон модулиуд багтдаг.

Myosh нь таньд осолтой холбоотой ослын судалгаа шинжилгээ, авах арга хэмжээ, дүгнэлт болон аюулыг нэгтгэх замаар ажлын байран дээрх аюулгүй ажиллагааг илүү сайн ойлгож удирдахад тусална. Аюулгүй байдлын мэдээллийг хялбархан ашиглах боломжоор хангаснаар аюулгүй ажиллагааны програмд өөрсдийн хувь нэмрээ оруулахад нь хөшүүрэг болох замаар ажилтнуудыг оролцуулдаг.


MYOSH Хөдөлмөр Аюулгүй Байдлын менежментийн систем Gallery