Сайн үйлсийн аян – 2020

Альфа Кварц ХХК нь шинэ төрлийн коронавирус/Covid-19/ -ын хүнд үед, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хэсгийн ахлагч нартай холбогдон ганц бие ахмад настан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг зорилтот бүлгийн 100 өрх, Баянзүрх дүүрэгт байрлах “Манай гэр” асрамжийн газарт даавуун амны хаалт болон ахуйн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг хандивлалаа.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.