Альфа Кварц

Уул уурхайн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэгч компани

Бидний тухай

Альфа Кварц ХХК нь үйлчлүүлэгч нартаа чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлдгээрээ бахархдаг, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани нь  бизнесийн зөвлөгөө, уул уурхай, барилга байгууламж, засвар үйлчилгээ, төсөл, сургалт зэрэг үйлчилгээг 30 гаруй жилийн туршлагад тулгуурлан хүргэж байна. Гадаад, дотоодын мэргэжилтэнгүүд маань бүх шатандаа итгэл  дүүрэн баталгаатай үйлчилгээ, манлайлыг үзүүлдэг.  

Альфа Кварц нь дотоодын болон олон улсын стандарт,  хууль эрхзүйн шаардлагын хүрээнд компанийн хэрэгцээнд тохирсон өртөг багатай шийдэл бүхий уул уурхай, барилгын бүтээгдэхүүн, хүний хөгжлийн чанартай үйлчилгээг санал болгодог.

Бид үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй ажиллагаа, шаардлагыг хангахуйц олон улсын болон чанарын үнэлгээ, чанарын хяналтын систем, дотоодын хууль тогтоомжид нийцсэн хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг ашигладаг. 

Бид гадаад, дотоодын ханган нийлүүлэгч, хамтрагч, үйлчилгээ үзүүлэгч нартайгаа нягт хамтран ажиллаж өдөр тутмын хэрэгцээнээс тусгай үйлчилгээ, бүтээгдэхүүн, сургалт, худалдан авалт, ажилтнуудын техникийн хөгжил хүртэлх бүх үйлчилгээг үзүүлнэ.
Ингэхдээ харилцагч, тухайн салбарын мэргэжилтнүүдтэйгээ хамтран ажиллах замаар таны төсөлд дэмжлэг үзүүлнэ.

Бид дотоодын болон олон улсын хамтрагч, ханган нийлүүлэгч нартай хамтран ажиллаж томоохон хэмжээний төслийн хэрэгцээг хангахуйц хүчин чадал бүхий бүтэц зохион байгуулалттай, тогтвортой менежментийг санал болгодог.


15 +

Гүйцэтгэсэн төсөл

24 +

Харилцагчид

40 +

Түнш байгууллагууд


Түнш байгууллагууд